Нууцлал, аюулгүй байдлын бодлого

Нэг. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах

1.1      Талууд гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад хамааралтай  (техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээ, мэдээллийг бусдад аман болон бичгэн хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

1.2     Мэдээ мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, хортойгоор ашиглах, нууцлалыг задруулах эсхүл устгахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн үйл явцыг нууцлал, аюулгүй байдлын бодлогоор дамжуулан хэрэгжүүлнэ.

1.3     Сэжент Системс Тех ХХК нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид хэрэглэгч, захиалагч гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

1.3.1  Хэрэглэгч гэдэг нь Сэжент Системс Тех ХХК-ийн сайтад нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйлчилгээний мэдээлэл авч буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

1.3.2  Хэрэглэгчийн сайтад бүртгүүлсэн и-мэйл хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үгийн мэдээлэл системд хадгалагдана.

1.3.3  Хэрэглэгчийн системд бүртгүүлсэн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, болон байгууллагын мэдээлэл, сонирхож буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.

Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн ашиглах вэ

2.1     Сэжент Системс Тех ХХК-ийн сайт нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэлтэй мэдээллийг дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй.

2.2   Захиалсан үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээтэй холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд,

2.3   Хэрэглэгчийн гар утсанд холбогдох, и-мэйл хаяг руу мэдээлэл илгээх,

2.4   Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой төлбөрийн мэдээлэл илгээх,

2.5   Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар шинэ мэдээлэл илгээх,

2.6   Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хямдрал, урамшууллын мэдээлэл илгээх

Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

3.1     Сэжент Системс Тех ХХК нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.

Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

4.1    Сэжент Системс Тех ХХК нь хэрэглэгчийн мэдээллийг өөрийн серверт хадгална.

4.2   Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн анхаарах зүйл юм.

4.3   Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй таны системд үүссэн аливаа хор, хохирлыг Сэжент Системс Тех ХХК хариуцахгүй болно. Сэжент Системс Тех ХХК нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.

Тав. Хэрэглэгчийн мэдээллийн талаарх хэрэглэгчийн сонголт

5.1     Хэрэглэгч хувийн болон компанийн мэдээлэл, өөрийн дансны мэдээллийг хэдийд ч өөрчлөх боломжтой.

5.2   Хувь хүн болон байгууллага өөрийн нэвтрэх эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд харуулахгүй байх болно. Систем нь хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.

Зургаа. Нууцлал, аюулгүй байдлын бодлогын шинэчлэлт

6.1    Энэхүү Нууцлал, аюулгүй байдлын бодлогын заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв нууцлал, аюулгүй байдлын бодлого өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

6.2   Хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах үед хүчинтэй байсан “Нууцлал, аюулгүй байдлын бодлого” үйлчилгээ үзүүлэх хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлал, аюулгүй байдлын бодлого”-ыг үйлчилгээний хугацаанд хүчинтэйд тооцох болно.

Долоо. Аюулгүй байдал

7.1     Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Сэжент Системс Тех ХХК-аас олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдсан нөхцөлд Сэжент Системс Тех ХХК нь хариуцлага хүлээхгүй.

7.2   Хэрэглэгч нь мэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, текстэн мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах, үүнээс гарах хохирлыг хэрэглэгч дангаараа хариуцна.

Холбоо барих

Сүхбаатар Дүүрэг, 10-р хороо, Барилгын дэвшилтэт технологийн төв, 606 тоот 

info@sagent.mn

75078800, 85850075